Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн оролцож буй CEBEC-ийн төслийн хүрээнд инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй, суралцах хүсэлтэй сурагч, оюутан залуус, инженерүүдэд зориулан хөгжүүлж буй инженерчлэл болон байгалийн ухааны чиглэлээр мэдлэг олгох зорилготой сургалтын платформ юм.
CEBEC төслийн зорилго нь Европын их дээд сургуулиудын эрчим хүчний хэмнэлттэй барилга байгуулжийн талаарх мэдлэг туршлагaas хуваалцах, инженерчлэлийн болон байгаль орчны чиглэл дэх Монголын дээд боловсролын чадавхийг нэмэгдүүлэх юм. Их дээд сургуулиудад шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, тоног төхөөрөмж, болон багшлах боловсон хүчнийг бэлдэн, хангах замаар дээрх зорилгод хүрнэ.